''М-Си-Эс'' группийн З.Төрмандах нар цагдан хорих арга хэмжээгээ өөрчлүүлэхээр шүүхэд хандсан ч хүлээж авсангүй

"Энержи ресурс" компанийн толгой компани болох "М-Си-Эс" группт хуулийн байгууллагаас ажиллагаа явуулж тус компанийн Хуулийн хэлтсийн дарга гэх З.Төрмандахыг энэ сарын 18-ны /2025.02.18/ өдөр "Japan Town" хотхонд байх гэрийнх нь орчмоос баривчилсан. Түүнийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
З.Төрмандах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан ч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч тус гомдлыг хүлээн авахаас татгалзаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.






