Цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгдсэн асуудлаар 120-р ангид цагдаа нар ажиллаж байгаа

11-р сарын 22, 2023 - 14:59
1 жил өмнө
 0  166
Цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгдсэн асуудлаар 120-р ангид цагдаа нар ажиллаж байгаа

Зэвсэгт хүчний 120-р ангид 10 дугаар сард цэргийн алба хаахаар явсан 18 настай хүү гэмтэл авч Цэргийн госпитальд хүргэгдсэн байна. Тэрбээр дөрвөн удаа зодуулсан бөгөөд цээж рүү нь алчуур норгож зоддог хэмээн ээждээ хэлжээ. Харин цэргийн ангиас нь хүүг сүрьеэтэй гэж гүтгэсэн талаар ээж нь ярьж хэвлэл мэдээлэлд хандсан. Энэ талаар цагдаагийн байгууллага "Олон нийтийн цахим сүлжээний нэр бүхий сайтад иргэнээс ярилцлага хэлбэрээр цэргийн албанд татагдсан хүү нь бусдад зодуулсан гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй мэдээлэл нийтлэгдсэн.

Дээрх мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний  ангид шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэв. 

Share:
166

like

dislike

love

funny

angry

sad

wow