Үнэгүй хүнс рүү дайрах үеэр 22 хүн амиа алдлаа
Нигери улсын Окижа тосгонд үнэгүй хүнс тараах үеэр хүмүүс бөөгнөрөн шахцалдаж, 22 хүн нас баржээ. Зул сарын баярт зориулсан будаа, ургамлын тос тэргүүтэй хүнс бямба гарагт тараах үеэр энэ явдал болсон байна. Долоо хоногийн хугацаанд үнэгүй хүнснээс болж олон хүн бөөгнөрөн шамбаарсан гурав дахь тохиолдол нь энэ юм.
Иймд хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулахдаа хүмүүсийг амь насаа алдахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна. Ерөнхийлөгч Бола Тинубу болсон явдалд эмгэнэж, бүх албан ёсны арга хэмжээнүүдээ цуцалжээ. Эмнести интернэйшнл хүний эрхийн байгууллагын Нигери дэх салбар энэ талаар мэдээлэхдээ "Ерөнхийлөгч Бола Тинубугийн засгийн газар өлсгөлөн, ажилгүйдэл болон хурдацтай доройтож буй иргэдийн амьжиргааны түвшинд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээжээ.