Нөхөртөө зодуулсны улмаас 38 настай бүсгүй амь насаа алджээ
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдрийн 19.50-д "Нөхөртөө зодуулж гэмтсэн эмэгтэй ГССҮТ-н хүлээн авах тасагт ирээд нас барлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад, есдүгээр сарын 27-ны өдөр 38 настай эмэгтэй Н-ийг нөхөр болох 40 настай Э нь зодсон аж. Улмаар зодуулж хөхөрсөн шархтай ГССҮТ-д хүргэгдэн ирсэн шархаа даалгүй энэ сарын 3-ны өдөр нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.