Мориноос унаж амиа алдсан хүү сумын зааны ганц хүү байжээ

Архангай аймгийн Хайрхан суманд 12 настай хүүхэд морины хашаандаа нас барсан байдалтай олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ талаар эх сурвалжаас эргэн тодруулахад "Энэ хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ манай суманд ямар нэгэн морины уралдаан тэмцээн, сунгаан зохион байгуулагдаагүй. Одоогоор тухайн хэргийг шалгаж байна. Морины ажил хийж байхдаа амиа алдсан гэсэн анхан шатны дүгнэлттэй л байна" гэлээ.
Бидэнд олдсон мэдээллээр Хүү морь унах дуртай бөгөөд тэр өдөр урьдын адил морь унаж байгаад ийн золгүй явдал болсон байна. Хүүг мориноосоо осолдоход эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч аварч чадаагүй байна. Хүү тавдугаар ангийн сурагч бөгөөд аав нь сумын заан цолтой аж. Хүү айлын ганц хүү байжээ. Хүүгийн аав Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Отгоны Доржийн туслах малчин юм байна.






