н.Амарзаяа: Угаарын улмаас нас барсан хүмүүс нормын дагуу нас барж байна уу?

Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдаж байна. Сонсголын явцад иргэд байр сууриа илэрхийлж, албаны хүмүүсээс тайлбар авч байгаа юм.
Энэ үеэр иргэн н.Амарзаяа "Би ар гэрийнхээ 2 хүнийг угаарын улмаас алдсан. Шахмал түлшний улмаас нас барагсдын тоо хэдэд хүрэхээр бодлого, шийдвэрээ өөрчлөх вэ.
Нас барсан хүмүүс нормын дагуу нас барсан уу" хэмээв.






