Нэг айлын 2 , 5 , 10 настай гурван хүүхэд, 39, 40 настай хоёр эмэгтэй хэргийн газар дээр амь насаа алджээ
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 07 цаг 10 минутийн үед .....хотхоны 4 давхрын айлд гал гарч 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Шалгалтын явцад нэг айлын 2 настай , 5 настай 10 настай гурван хүүхэд, 39, 40 настай хоёр эмэгтэй хэргийн газар дээр амь насаа алдсан байна. Мөн угаарын хийн улмаас 27 настай, 40 настай хоёр иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдээд нас барсан. Хан-Уул дүүргийн гал унтраах 14-р ангиас тодорхой бүрэлдэхүүн ирж газар дээр ажилласан. Тухайн бүрэлдэхүүнийг ахалж ирсэн салаан захирагч буюу онцгой байдлын байгууллагын ажилтан гал түймрийг унтраах явцдаа амь насаа алдсан эмгэнэлт зүйл тохиолдлоо. Гал гарсан шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар шалгахад шинэ жилийн гацуур модноос болсон байж болзошгүй гэх дүгнэлт гарлаа. Гацуур модны гэрэл нэг цаг орчим асаалттай байхад эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Мөн хаягжилтийн байдал тодорхойгүй гарц чиглэл хааж байршуулсан автомашинуудаас шалтгаалж яаралтай дуудлага мэдээлэл дээр очиж ажиллахад хүндрэл учруулж байна" гэв.