УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн тогтоолыг өнөөдөр гардуулна

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдаж, Хөгжлийнх банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэсэн.УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн. Тэгвэл эл Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 2025 оны хоёрдугаар сарын 21 буюу өнөөдөр гардуулахаар болжээ.






