Э.Бат-Үүл: ''Путин Украйн руу дайрах гэж байна!'' гээд байхад л ''арай ч үгүй байлгүй дээ'' гээд итгэхгүй байсан юм шүү!

9-р сарын 8, 2025 - 07:55
5 цагийн өмнө
 0  172
Э.Бат-Үүл: ''Путин Украйн руу дайрах гэж байна!'' гээд  байхад л ''арай ч үгүй байлгүй дээ'' гээд итгэхгүй байсан юм шүү!

Э.Бат-Үүл "Одоохондоо манайд Өмнөд Солонгосын Юн Сок Ёл, Мьянмарын Мин Аун Хлайн нар шиг төрийн эргэлт, эсхүл хувьсгалт хүчирхийлэлээр дарангуйлал тогтоох оролдлого гарахгүй байх. Гэхдээ,хоёр их хөршийн удирдагч нар далдуур тохирон, ирээдүйн дарангуйлагчид баталгаа гарган шахвал ийм явдлыг зуун хувь үгүйсгэх аргагүй!


Монголын эрх чөлөө,ардчилал дээсэн дөрөө дээр байгаа ч дарангуйлал тогтоход 1-2 жилийн хугацаа наанадаж байх шиг байна. Энэ хугацаанд амжиж, залуусаа эрх чөлөөт орон руу дүрвэхэд нь туслах зохион байгуулалтын ажил хийх хэрэгтэй! Мөн,хамгийн өндөр баллын “дарангуйлалын цунами” ирвэл түүний аймшгийг хүн төрөлхтөнд мэдээлэхэд баруунд амьдарч байгаа монголчуудынхаа хүчийг ашиглах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тэнд 200000 гаруй монголчууд амьдарч буй гэдэг. Асар их хүч! 1930-1940 онд Монголд явагдсан “Их Хядлага”-ын аймшгийг хүн төрөлхтөн огт мэдээгүй юм. Учир нь коммунистууд, Монголыг дэлхийгээс тусгаарлаж битүүлэн, мэдээлэл огт гаргахааргүйгээр хааж байгаад их хядлагыг явуулсан байдаг. Тухайн үеийн хүн амтай нь алуулсан хүнийх нь тоог харьцуулбал, Монголд болсон их хядлага дэлхийд аврага амжилт тогтоосон. 5-6 хүн тутмын нэг нь шүү дээ.Ийм хэмжээний аймшгийг хүн төрлөхтөн одоо болтол мэддэггүй юм! Дахин ингүүлж болохгүй! Аймшигт аюулыг,хүмүүс болохоос нь өмнө “арай ч үгүй байлгүй” гэж хойш тавьдаг тэнэг. Болсон хойно болжээ гэдгийг ухаардаг. Гэхдээ, тэр үед паникдахаас өөр юу ч хийж чаддаггүй юм!


“Путин Украйн руу дайрах гэж байна!” гээд анхааруулаад байхад л “арай ч үгүй байлгүй дээ” гэж украйнчууд бодоод итгэхгүй байсан юм шүү! хэмээжээ

Share:
172

like

dislike

love

funny

angry

sad

wow