УИХ, Засгийн газрын 20 гаруй гишүүн ''М-Си-Эс'' группээс хандив авсан тул ''Ухаа худаг'' ордыг шалгах ажлын хэсэгт хүндрэл гарахаар нөхцөл бүрджээ

2-р сарын 20, 2025 - 07:19
2 өдрийн өмнө
 0  121
УИХ, Засгийн газрын 20 гаруй гишүүн ''М-Си-Эс'' группээс хандив авсан тул ''Ухаа худаг'' ордыг  шалгах ажлын хэсэгт хүндрэл гарахаар нөхцөл бүрджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025.02.17-ны өдөр “Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах” 32 тоот захирамж гаргасан билээ. Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү захирамжийг гаргасан бөгөөд Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлж байна. 


Гэтэл 2024 оны сонгуулиар  М-Си-Эс /MCS/ группын 34 охин компаниас хамгийн их буюу 1.2 тэрбум төгрөгийн хандив  энэ парламентад  суугаа гишүүд авсан байх юм. Засгийн газрын гишүүд ч хоцроогүй байна. 

Зөвхөн  М-Си-Эс группын 34 охин компанид “Ухаа худаг ус хангамж” гэх компани багтдаг бөгөөд тус компаниас өдгөө УИХ-д сонгогдсон 20 орчим гишүүн хандив авчээ. Энэ жагсаалт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг MCS группээс 140 сая төгрөг авснаар эхэлнэ. Дараа нь  Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 370 сая төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 210 сая төгрөг, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Э.Болормаа 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 70 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 90 сая төгрөг, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн 70 сая төгрөгийн хандивыг тус тус авчээ. Харин "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахалж, гишүүдээр нь Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар ажиллахаар болсон билээ. Тэгвэл энэ ажлын хэсэгт орсон Б.Тулгат л гэхэд   MCS-ийн охин компани  “Энержи Ресурс” ХХК-аас 30 сая төгрөг, “Ухаа худаг ус хангамж” ХХК-аас 10 сая төгрөг, “Юнайтед Пауэр” ХХК-аас 30 сая төгрөг, “Таван толгой цахилгаан станц ус хангамж” ХХК-аас 30 сая төгрөгийн хандив авсан байгаа юм.


Хандив авсан энэ байдлаас л харахад "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэгт эрх ашгийн зөрчил  үүсэхээр байгаа юм. б Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү захирамжийг гаргасан бөгөөд Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлж байна.  Харин  энэ асуудал үүсэхэд “Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанийн талд хэд нь зогсож лобби явуулах бол гэсэн хардлага зүй ёсоор тавигдана.

Share:
121

like

dislike

love

funny

angry

sad

wow