Сайн үйл: Ангууч буюу Б.Баттөр бассейнд живж байсан бага насны охиныг аварчээ

2-р сарын 20, 2025 - 07:40
2 өдрийн өмнө
 1  70
Сайн үйл: Ангууч буюу Б.Баттөр бассейнд живж байсан бага насны охиныг аварчээ

Сошиал орчинд "Ангууч" нэрээрээ алдаршсан тамирчин Б.Баттөр  бага насны хүүхэд живж байхад нь аварсан байна. Энэ явдал өчигдөр нэгэн бассейнд болжээ. Охин гурав орчим настай байсан байна. 

Дүрс бичлэг дээр охин  шууд ус руу үсэрч ороод  буцаж  гарч ирсэнгүй. Хажуухан талд нь зогсоод дасгал хийж байсан  "Ангууч" нэрээрээ алдаршсан тамирчин Б.Баттөр  энэ бүхнийг анзаарч байсан тул самбаа гаргана охиныг ийн аварсан байна.

2021 оны есдүгээр сараас хойш Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр нийгэм рүү чиглэсэн ажил өрнүүлдэгээрээ олон нийтэд үнэлэгдээд буй билээ.

Тэр Монголын томоохон загварын шоунд оролцдог бөгөөд Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон ‘Manhunt International 2017’ загварын тэмцээнд оролцож, шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарч, ‘Mister Sunshine Smile’ шагналын эзэн болсон. 2016 онд "Сайн уу, амьдрал минь", 2019 онд арван ангитай "Анагаахын алдартнууд" кинонд тус тус тоглосон нь чамгүй жүжиглэх авьяастайг харж болно. Мөн “Юнител”, “Гоё”, Монгол дахь "Calvin Klein" зэрэг брэндүүдийн нүүр царай болж байсан гээд авьяаслаг залуу үеийн төлөөлөл юм.

Share:
70

like

dislike

love

funny

angry

sad

wow