Бархасбадь гараг. Билгийн тооллын 23, Онгоц одтой, цагаан бич өдөр

2-р сарын 20, 2025 - 06:51
2 өдрийн өмнө
 0  17
Бархасбадь гараг. Билгийн тооллын 23, Онгоц одтой, цагаан бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 20, Бархасбадь гараг. Билгийн тооллын 23, Онгоц одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:50-18:22. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow