Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украины ерөнхийлөгчтэй уулзаж, Зеленський Саудын Араб дахь айлчлалаа хойшлууллаа

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський лхагва гарагт Саудын Арабад хийх байсан айлчлалаа хойшлуулснаа мэдэгдлээ.Түүний оролцоогүйгээр АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабад уулзаж, энхийн хэлэлцээний асуудлаар санал солилцсон.Зеленський Туркт айлчлах үеэрээ “Бидний оролцоогүйгээр хэн ч дайныг дуусгах асуудлаар ямар нэг шийдвэр гаргах ёсгүй” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Улмаар лхагва гарагт Саудын Арабад айлчлах хуваарьтай байсан ч энэ айлчлалаа ирэх сарын 10-ныг хүртэл хойшлуулжээ.
Харин 14-16-ны өдрүүдэд ХБНГУ-д Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх удаагийн бага хурал болж байна.
Энэхүү хуралд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзжээ. Мөн энэ удаагийн уулзалтаар Украины асуудлыг ч хэлэлцсэн юм. Энэ талаар Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "В.Зеленскии. Дайны өмнөхөн бол хэн юм бол гэх мэдрэмж төрдөг байв. Одоо харин үг үйлдэл бүр нь дэлхийн хараа анхаарал татдаг содон нэгэн. Европ, Америк, Орос, Хятад, Энэтхэг, Япон, Араб, Бразил, НАТО, НҮБ, ЕХ, сум зэвсэг, талх хүнс гээд түүний үг, уулзалтаас олон үйл явдлын өрнөл хамаарч байна. Өнөөдөр Европт маргааш Азид гарч болох асуудал. Сэтгэл нь хөдөлж, хоолой нь зангирч байгаа бололтой. Алгаа таших нь байтугай, хүн рүү эхэлж гараа сунгахдаа харам эрхэмүүд дуу алдан алдан нижигнүүлж байдаг шүү. Зеленскиин оронд хэн ч өөрийгөө тавиад харсан сэтгэл хөдлөхөөр. Олон улсад ийм нэр нүүртэй, алдар хүндтэй нэг хүнтэй байхад жижиг том аль ч оронд адилхан зүйрлэшгүй баялаг юм. Их зүтгэл, зориг авъяас, ухаан чадвар шаардах ажил. Зеленскии уг шалгуурыг давж гарсан, сандал суудалдаа элбэгхэн тэнцсэн бөмбөрцөгийн манлайлагч болж чаджээ. Тэрээр ямар ч улс гүрэн, дарангуйлагч ардчилагч хэн ч бай эцсийн эцэст эрх ашгаа л боддог болохыг. Украйныг Украйн л хамгаална, босгоно гэдгийг ойлгохын дээдээр ойлгожээ. Мундаг ч нүүдэл хийх юм. Тавхан алхамын наана цаанаас үг яриаг нь сонслоо" гэжээ.






