MCS группийн хамгаалалтын албаны  дарга З.Төрмандахыг баривчилжээ

2-р сарын 19, 2025 - 11:49
3 өдрийн өмнө
 0  67
MCS группийн хамгаалалтын албаны  дарга З.Төрмандахыг баривчилжээ

MCS группийн хуулийн хэлтэсийн   дарга З.Төрмандахыг баривчилжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар “Ухаа худаг“ ордтой холбоотойгоор MCS группийн хэлтсийн   дарга З.Төрмандахыг өчигдөр баривчилсан. Одоогоор хэргийг шалгаж байна" гэв.З.Төрмандахын хувьд, чөлөөндөө гарсан цагдаагийн хурандаа. Мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн сургуулийн тэнхмийн эрхлэгч зэрэг төрийн чухал алба хашиж байсан, С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан нэгэн гэгддэг.

 З.Төрмандахыг тагнуулын байгууллагаас ажиллагаа явуулан саатуулсан тухай эх сурвалжийн мэдээлэв.

ЕТГ-ын дарга асан З.Энхболд саяхан  Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлсэн байдаг. Тэрбээр "30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг “Энержи ресурс“-д үнэгүй өгчээ. Энэ бол жинхэнэ нүүрсний хулгай. Л.Оюун-Эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч "Эрдэнэс Тавантолгой" ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой" гэдгийг онцолж байв.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж байгаа. 

Share:
67

like

dislike

love

funny

angry

sad

wow