Д.Сосорбарам: Дээрэмчид цувраад л донгодоод байгаа нь”сайн ёр”, Тонуулчид толгой дээгүүрээ дээлээ нөмрөх нь”сайн ёр”

"Hero" энтертайнментийн найруулагч Б.Баатар Баялгийн сангийн тухай хуулийг сурталчлан таниулах зорилготой 1 цаг 20 минутын нэвтрүүлгээ өнгөрсөн амралтын өдөр Үндэсний телевизээр цацагдсан.
Асуудал бүхэн дуусаж, Монгол түмэн баялагтаа эзэн болж, Монгол Улс хөгжлийн дараагийн шатанд гарч байна гэх Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг магтан дуулсан нэвтрүүлэг Монголын Үндэсний олон нийтийн телевизээс эхлээд NTV, Боловсрол, Монгол HD, TV9, SBN зэрэг томоохон телевизүүдээр цацагдав. Монгол Улсын Засгийн газраас бэлтгэсэн болов уу гэмээр уг нэвтрүүлэг багагүй зардлаар бүтжээ. Үндэсний олон нийтийн телевиз болон чансаа өндөртэй телевизүүдээр түгээсэн болон бүтээсэн зардал нь нөгөө Хэмнэлтийн хуулиа уландаа гишгээд үүдний шалавчинд арчиж орхисон уу гэлтэй хэмээн иргэд хэлэлцэж байв. Уг нэвтрүүлгийг А.Амундра хөтөлсөн байдаг. Тэгвэл АН-ын гишүүн Д.Сосорбарам өөрийн твиттер хуудаснаа "1929-1939 оны үнэр ханхлуулсан нэвтрүүлэг. Амандар гэдэг хүү амаа сахлаараа ороож аваад олон сарнай үнэртүүлэн бурав. Амаандарах цаг нь айсуйг мэдэхгүй байгаа нь гамшиг… Дээрэмчид цувраад л донгодоод байгаа нь”сайн ёр” Тонуулчид толгой дээгүүрээ дээлээ нөмрөх нь”сайн ёр” гэж бичжээ.






