С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилох шийдвэрийг эсэргүүцэж 1235 хүн гарын үсэг зуржээ

1-р сарын 23, 2025 - 16:19
8 өдрийн өмнө
 0  27
С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилох шийдвэрийг  эсэргүүцэж 1235 хүн гарын үсэг зуржээ

АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилох шийдвэр гарсан. Гэвч тус хотод амьдардаг монголчууд Гадаад харилцааны яамны шийдвэрийг эсэргүүцсэн юм.

Тэд change.org цахим хуудсанд нээлттэй өргөдөл үүсгэхэд 1235 хүн гарын үсэг зурж, томилсон шийдвэрээ цуцлахыг шаардаж байна. Үндэслэл:



1. Ардчилсан хувьсгалын анхдагч гэгдэж, 1989 оноос Багануур дүүргийн Ардчилсан намын даргаас эхлээд Ардчилсан намын дарга хүртэл намын улс төрийн алба хашиж, УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдсон боловч Монгол хүний Монгол улсдаа амьдрах ажиллах боломжийг хулгайлсан;
2. 2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авч зувчуулсан хэрэгт холбогдож байсан;
3.Улс төлөөлж чадахуйц дипломат ёсны боловсрол эзэмшээгүй;
4. Ёс зүйн доголдолтой;
5. Англи хэлний хангалттай мэдлэггүй гэжээ.


2022 оны нэгдүгээр сарын 6-наас хойш Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух консулаар Т.Батцэцэг ажиллаж байна. АНУ-д манай 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган иргэн амьдардаг.

АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаардаг байна.

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow