ОХУ-ын ГХ-ын сайд С. Лавров Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд бэлтгэхийн тулд Саудын Арабыг зорилоо

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С. Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков нар Владимир Путиныг төлөөлөн АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр Саудын Арабын нийслэл Эр-Рияд руу нислээ. Энэ уулзалтын үеэр "Юуны түрүүнд Орос-Америкийн харилцааг бүхэлд нь сэргээхэд чиглэнэ" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Мөн Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд бэлтгэхийн тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Вашингтоны Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог нартай уулзах аж. Харин АНУ-ын албаны хүмүүс энэхүү хамтарсан уулзалтыг хийхээсээ өмнө Орос, Украины албаны хүмүүстэй тус тусад нь хоёр талын уулзалт хийхийг хүсэж байна гэж мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Саудын Арабт болох энэхүү яриа хэлэлцээнд оролцох аж. Харин АНУ-ын Цагаан ордноос, "В.Путин энэхүү тэмцэлээ зогсоож, үүнийг хурдан дуусгахыг хүсч байгаа бол В.Зеленский ч үүнийг ч дуусгахыг хүсч байна" гэжээ.






