ОХУ-ын Дээд шүүхийн дарга нас баржээ

2-р сарын 26, 2024 - 17:20
10 сарын өмнө
 0  37
ОХУ-ын Дээд шүүхийн дарга  нас баржээ

ОХУ-ын Дээд шүүхийн дарга Вячеслав Лебедев хоёрдугаар сарын 23-ны өдөр Москвад нас баржээ. 80 настай Лебедев 1991 оны арванхоёрдугаар сараас хойш Дээд шүүхийн даргаар ажилласан юм. Тэрээр хүнд өвчнөөр удаан хугацаанд шаналсны эцэст нас барсан гэж Оросын төрийн хяналтад байдаг "Коммерсант" хэвлэл мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Лебедев эцсийн амьсгаа татах хүртлээ Дээд шүүхийн ажилд гар бие оролцсон аж.

Тэрээр Путиныг дэмжигч байсан бөгөөд Украины хориг арга хэмжээнд багтсан нэгэн юм. Тэрээр нас барахаасаа өмнөхөн буюу энэ сарын 6-ны өдөр Москвад ерөнхийлөгч Путинтэй уулзаж, шүүхийн тогтолцооны талаар ярилцжээ.

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow