Дугаар хязгаарлах эсэх санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжжээ

Сар шинийн баяртай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцож буй автомашиныг дугаарын хязгаарлалтаар зорчих талаар иргэдээс авсан санал авсан. Асуулгын дүнг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас танилцуулав.
Санал асуулгад оролцсон иргэдийн:
- 68 хувь дэмжсэн
- 24 хувь дэмжихгүй
- 8 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Энэхүү санал асуулгын дүнг холбогдох газрууд Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд үүний дараа автомашины дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэр гарах юм байна.






