Н.Номтойбаяр:Танкны үлгэр эхлээгүй бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн эрт 10 ам. мянган доллар давчихсан байх байлаа

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболт нь одоогоос 10 гаруй жилийн өмнө гацсан асуудал нэг тийш болов. Хоёрдугаар сарын 14-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, төмөр замын хил холболтын гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Тухайн үед Х.Баттулга тэргүүтэй улс төрчид "БНХАУ-аас танк ороод ирнэ" гэх мэтээр "пи ар" хийж, төмөр замыг гацаасан гэдгийг олон нийт андахгүй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Танкны үлгэр эхлээгүй бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн эрт 10 мянган доллар давчихсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мянган доллар хүрчихсэн, 100 мянган залуус хүний нутагт бус эх орондоо ажиллаж амьдрах байлаа" хэмээжээ.






