Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг О.Алтангэрэлээр ахлуулах шийдвэр гаргалаа

10-р сарын 2, 2024 - 13:55
20 өдрийн өмнө
 0
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг О.Алтангэрэлээр ахлуулах шийдвэр гаргалаа

УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх Засгийн газар тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран дүгнэлт гаргахаар ажиллаж байсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан ажиллуулах шийдвэр гаргажээ. 

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow