Шадар сайд Т.Доржханд: Би Л.Сонорын хамаарал бүхий хүн мөн нь мөн

1-р сарын 16, 2025 - 17:05
5 цагийн өмнө
 0  11
Шадар сайд Т.Доржханд: Би Л.Сонорын хамаарал бүхий хүн мөн нь мөн

УИХ-ын нэгдүгээр сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцсэн. Хуралдаанаар Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм. Нууц санал хураалтаар  Л.Сонорыг гишүүдийн 58.9 хувь нь дэмжсэнгүй. Л.Сонор нь УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын ахынх нь хүүхэд юм байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Намайг нэр дэвшүүлсэн мэт буруу мэдээлэл нийгэмд өгчихсөн юм байна лээ. Нэр дэвшүүлэлт нь Сангийн яамнаас хийгдсэн. Ажил үүргийн шугамаар зохицуулах хорооны гишүүн болчихдог. Хоёрдугаарт, Би Л.Сонорын хамаарал бүхий хүн мөн нь мөн. Гэхдээ нөлөөлөл үзүүлдэггүй, хуулиараа хамааралтай хүн ч биш.  Л.Сонорт гаднын компаниудаас маш олон ажлын санал ирдэг. Тэр саналуудыг нь үе үеийн сайд нар зөвшөөрөхгүй, ажиллуулаад байсан. Тэр үед Л.Сонор надад хэлж байсан. Гадагшаа явмаар байна. Сайд, дарга нарт хэлж өгөөч гээд. Гэтэл "Л.Сонорыг явчихвал Монгол Улсын өр, бондын асуудал хэцүү болох гээд байна. Та УИХ-ын гишүүний хувьд төрийн талд байж өгөөч" гэсэн. Гүтгээд байгаа гишүүдэд хэлэхэд Л.Сонорыг явуулах гэж байгаа бол явуул. Нөгөө талаасаа манай улс хүний нөөц цөөтэй. Хамаатан, садан хүмүүс төрд ажиллаж болохгүй гэдэг нь буруу ойлголт. Мэргэжил, ур чадвараараа ажиллаад явж байхад нь нэг нь гишүүн болонгуутаа чи болохгүй гэж болохгүй. Жирийн ажлаа хийж байгаа боловсрол мэдлэгтэй залуучуудыг харлуулдаг, улстөржүүлдэг баймааргүй байна. Монгол шиг хүний нөөц багатай улсад энэ бол буруу бодлого. Төр чинь өөрөө маш бага цалинтай, байшин зэргээр татдаггүй. Юугаар татдаг вэ гэхээр эдгээр залуучуудыг сэтгэл зүрхээр нь татдаг. Бид хөгжиж байгаа жижиг эдийн засагтай улс. Мэдлэгтэй, чадвартай хүмүүсээ хязгаарлаад байвал улсын хөгжил хойшилно. Би санал хураалтад оролцоогүй. Б.Жавхлан сайдад яах гэж нэр дэвшүүлсэн юм гэж хэлсэн. Намайг үеийн үед л гүтгэж ирсэн. Даатгалын компанитай намайг холбодог.


 Манай даатгалын компани үйл ажиллагаа явуулаагүй хоёр жил болж байна. Хүн улс төрд орохоор бизнес хийх боломжгүй, ойр тойрны хүмүүс нь кареар хийх боломжгүй нөхцөл үүсдэг. Энэ нь шударга биш" хэмээв.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow