Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай уулзах санал тавьжээ

2-р сарын 17, 2025 - 09:14
7 өдрийн өмнө
 0  134
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай уулзах санал тавьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн саналд Ж.Баярмаа нэгдэж, хамгийн түрүүнд гарын үсгээ зурсан билээ. Гэвч үүний дараа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "Дээрх хоёр гишүүнд хариуцлага тооцох асуудлыг ярина. Ялангуяа Ж.Баярмаа сүүлийн үед Засгийн газрын ажилд шүүмжлэлтэй хандаж байгаа" гэсэн утгатай үг унагасан. Ингээд асуудал хол явахгүй нь ойрын үеийн улс төрөөс харагдах болсон. Харин Ч.Лодойсамбуу хэрэв УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулах асуудал нь бүтэхгүй бол өөр зам бий.  Тэр зам нь   Ерөнхий сайдыг огцруулахад гишүүдийнх нь гарын үсэг хүрдэггүй юм бол ард түмнийх нь тоо хүрэх байлгүй дээ хэмээн ард түмэнд хандахаар болжээ. Харин  хоёрдугаар сарын 13-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртэй нь уулзах санал тавьсан гэх мэдээлэл байна.

Үүнийг батлах нэг яриа нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн ярианаас харагдана. Тэрбээр “Юуны сайд болох гэсэн юм бэ” гээд хүмүүсээр хэлүүлээд байна шүү дээ. Дөнгөж өчигдөрхөн “Уулзчихъя” гэж хүмүүсээр хэлүүлж байгаа юм. “Танай намын даргатай гурвуулаа уулзчихъя гэж байна. Чи өнөөдөр тэнд, тэдэн цагт болж байна уу” гээд л... Уулзаж яг яах юм. Миний хэлэх өгүүлбэр ойлгомжтой. Өөдөөс асуух юм нь ойлгомжтой. “Юу хүсээд байгаа юм. Хамтаръя. Мөнгө юм уу? Орон байр юм уу? Чи чинь орон байргүй юм биш үү? Тэгээд сайд юм уу, яг эрх ашиг чинь юу юм бэ?” л гэнэ шүү дээ. “Үгүй” гэвэл “За тэгээд хамгийн гунигтай замаараа яв даа” гэх байхгүй юу"  хэмээн өнгөрсөн долоо хоногт нэгэн хэвлэлд яриа нь нийтлэгджээ.

Тэгвэл  улс  төрийнхний хүрээнд  Ч.Лодойсамбуутай Ерөнхий сайд уулзах хүсэлт тавьсан нь үнэн. Уулзалт энэ долоо хоногт болох байх хэмээн тааварлаж байгааг эх сурвалж хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ямар нэгэн уулзалт болохгүй хэмээн үгүйсгэж байгаа юм. Юу болохыг цаг хугацаа харуулах биз ээ.

Share:
134

like

dislike

love

funny

angry

sad

wow