Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай хэлэлцээрт БНХАУ-ын талтай гарын үсэг зурлаа

Хамтарсан Засгийн газрын “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 том мега төсөлд, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын ажил хамгийн эхэнд эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хоорондын Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна худалдаа, эдийн засаг болон бусад салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой.






