Хоолой аргаж байгаа бол риновирусийн хүндрэл юм. Чих, хамар, хоолойг илүүтэй өвтгөнө

2-р сарын 14, 2025 - 16:50
8 өдрийн өмнө
 0  43
Хоолой аргаж байгаа бол риновирусийн хүндрэл юм. Чих, хамар, хоолойг илүүтэй өвтгөнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул танилцуулсан юм. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь 15 нас хүртэлх болон 5 хүртэлх насныхан байна.

Энэ нь улсын хэмжээнд 17 аймаг болон Улаанбаатар хот томуу томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд, харин дөрвөн аймагт идэвхжлийн түвшинд байна гэв.

Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 6 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 19 хувь нь амьсгалын замын цочмог  халдварын шалтгаантай байна.  Шинжилсэн сорьцод томуугийн A(H1N1), АЗСВ, риновирус, бокавирус, иж томуугийн вирус, улирлын коронавирус тодорхойлжээ.

Риновирус жилийн өдийд тархалт өндөртэй байдаг бөгөөд энэ нь амьсгалын дээд замын эрхтний халдвар үүсгэдэг. Өөрөөр хэлбэл нүд нуухтах, хамраас шингэн нус гоожих хоолой аргах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Риновирусийн халдварын хүндрэл амьсгалын дээд замд үрэвсэл үүсгэдэг учраас чих, хамар, хоолойн хүндрэлд хүргэхээс гадна чих үрэвсэж, өвтгөхөд хүргэдэг гэв.


Иймд хүүхдийн гарын ариун цэврийг сайн сахиулах, шингэн сайн уулгах, агаар орчны сэлгэлтийг гэртээ байнга хийхийг зөвлөлөө.ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Томуугийн тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Энэ оны нөхцөл байдлыг бүхэлд нь харвал амьсгалын замын халдвараар бүх насныхан өвджээ. Гэхдээ 5 хүртэл насныхан нийт халдвар авсан иргэдийн дунд хамгийн их байна. 10 мянган хүн ам тутамд 8 хүн томуу, томуу төст халдвар авчээ. Дөрвөн аймагт халдвар идэвхтэй, 17 аймаг алаг цоог дэлдэлтийн түвшинд байна. Иймд бид халдвар идэвхтэй илэрч буй аймгуудын эрүүл  мэндийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлсэн.
 Вирус болгон өөрийн онцлогтой. Хоёр хүртэлх насны хүүхдүүд синцитиал вирусээр илүүтэй өвдөж, хатгаа, улмаар ларангит болдог. Мөн архаг хууч өвчтэй өндөр настнууд энэ вируст өртөмхий. Харин хоолой аргаж байгаа бол риновирусийн хүндрэл юм. Чих, хамар, хоолойг илүүтэй өвтгөнө. Энэ вирусийн онцлог нь гэр бүлийн, ажлын байрны  орчинд, сургуульд гэх мэт оронд олон хүнийг нэг дор өвтгөдөг. Бохир гараар нүдээ нухах, хүүхдийнхээ ам хамрыг цэвэрлэх үед энэ вирус дамждаг.
Томуугийн А хүрээний H1N вирусийн халдвар авбал хоолой өвдөнө, толгой өвдөх, нус гоожих гээд удаан явцтай. Эмчид хандахгүй бол хоёрдогч бактерийг авч, хатгаа болж хүндрэх эрсдэлтэй.




Амны хаалтаа байнга зүүгээрэй. Энэ нь халдвараас гадна тоосжилтоос хамгаална.

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow