С.Ганбаатар: Надад гуравхан сар л ерөнхий сайд юм уу, ерөнхийлөгчийн суудлаа өгчих

Н.Энхбаярыг түшиж, МАХН-д элсэж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар намаасаа гарч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймгаас МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг. Н.Энхбаярын "толгойлдог" МАХН-ыг голж, өрх тусгаарлаж байгаагаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дараагийн нүүдэл нь сөрөг хүчин болох АН-д элссэн явдал. МАХН-аас гарсан даруйдаа УИХ-ын гишүүн Ц.Тувааны талын АН-д элсэж, гишүүнчлэлийн үнэмлэхээ гардаж авсан. АН-аас ялалт байгуулж УИХ-д сонгогдсон.
Харин С.Ганбаатар "Надад гуравхан сар л ерөнхий сайд юм уу, ерөнхийлөгчийн суудлаа өгчих. Би энэ орныг яаж хөгжүүлэхийг харуулаад өгье" гэжээ.






