МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хоёр сар хориод суллажээ

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хоёр сар хориод өчигдөр суллажээ. Түүнийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн яг өмнөх өдөр саатуулсан. Ингээд танхим шинэ Ерөнхийлөгч, бүр шинэ Гүйцэтгэх захиралтай болсон хойно өчигдөр суллаж байгаа бололтой.
Хуулийн байгууллагаас мэдээлснээр, Т.Дүүрэн сайд асан нэгэн улстөрчтэй хамтарч, 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй үндэслэлээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-нд цагдан хорьсон. Энэ явдлын маргааш нь танхимын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Л.Төр-Од сонгогдсон. Харин нэгдүгээр сарын 10-нд ТУЗ хуралдаад гүйцэтгэх захирлаар нь А.Амартөгсийг томилосон байдаг.






