САЙН ҮЙЛ: Автобусанд цүнхээ хаяж буусан иргэний цүнхийг жолооч нь олж өгчээ

2-р сарын 13, 2025 - 10:05
11 өдрийн өмнө
 0  59
САЙН ҮЙЛ: Автобусанд цүнхээ хаяж буусан иргэний цүнхийг  жолооч нь олж өгчээ

 Нэгэн иргэн талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Тэрбээр "Өнөөдөр орой ээж минь 19-өөс гэртээ харих замдаа автобусанд цүнхээ гээчихжээ. Дотор нь паспорт, банкны картууд, утас, бэлэн мөнгөтэй байсан юм билээ. Олон хүнтэй чихэлдэж явсан тул настай хүн анзааралгүй буугаад гэртээ ирсэн хойно мэдэн өөрийн утасруугаа залгаж, ашгүй жолооч цүнхийг нь аваад далд хийчихсэн байлаа. Ч:80 (Халдвартын эмнэлэг- Хангарьд цогцолбор) буюу 15 97 УЕХ улсын дугаартай автобусны жолооч Долгорсүрэн танд маш их баярлалаа. Ээж минь мөн ч сайн хүү таарлаа гээд цүнхээ барьчихсан инээд цацруулан орж ирлээ. Дахин дахин баярлалаа. Таны алтан шар зам өлзийтэй байг.  Өөрийг нь хартал шэйрлэж өгөөрэй" хэмээжээ.

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow