Дэлбэрэлтэд өртсөн орон сууцнуудын нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 1-нд УОК-д танилцуулна

2-р сарын 27, 2024 - 10:37
10 сарын өмнө
 0  19
Дэлбэрэлтэд өртсөн орон сууцнуудын нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 1-нд УОК-д танилцуулна

Дүнжингарав орчмын уулзварт өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний шөнө газ тээвэрлэж явсан "цистерн" маркийн автомашин "Патрол" маркийн автомашинтай шүргэлцсэний улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. Үүний улмаас Онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн иргэний амь нас хохирч, 35 автомашин, 2 орон сууц дэлбэрэлтэд өртсөн. Хоёр орон сууцны нэг болох “EDU APART” хотхоны 80 хувь нь шатаж 190 гаруй иргэн орон гэргүй болсон. Уг явдлаас үүдсэн хор уршгийг арилгах хүрээнд галд өртсөн барилгад дүгнэлт, засварын тооцоо хийх, амьдарч байсан иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, барилгын засварын зураг төсвийг боловсруулах, хохирлын үнэлгээг тогтоох зэрэг арга хэмжээг Нийслэл, Дүүргийн Онцгой комиссоос хэрэгжүүлж ирсэн. Одоогийн байдлаар галд өртсөн орон сууцны барилгуудын хийц бүтцэд дүгнэлт хийх, засварт шаардлагатай төсвийг тооцоолох ажил үргэлжилж байгаа юм. Нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 1-нд УОК-д танилцуулна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow