Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой байна

2-р сарын 13, 2025 - 09:40
2 сарын өмнө
 0  11
Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой байна

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Монгол газар, Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой буюу 310-343 гэж заасан байна. Харин 5 буудал, Эрдэнэт 2-р цэцэрлэг орчимд агаар цэвэр гэж заажээ.

Гурван цэгт агаарын чанар хэмжигч ажиллахгүй байна.

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.

Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.

Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow