Манай улсын хоёр иргэн гаалийн ажилтанд хахууль өгөхийг завдсан хэргээр саатуулагджээ
ОХУ-ын Алтайд зохих гаалийн бүрдүүлэлтгүйгээр Монгол Улсаас суудлын автомашин нэвтрүүлэхээр завдсан Монголын хоёр иргэнийг саатуулсан тухай мэдээлжээ.
Монголын хоёр иргэн Ташантын гаалийн ажилтанд 1000 долларын хахууль өгөхийг завдсан аж. Улмаар гаалийн ажилтан энэ талаар Алтайн гаалийн газрын авлигатай тэмцэх газарт мэдээлснээр хахууль өгөхийг завдсан Монголын иргэдийг саатуулжээ. Гаалийн хяналтад оруулалгүй хилээр гаргахаар завдсан машин нь Монголын хоёр иргэний нэгийнх нь өмч байсан бөгөөд тэд хахууль өгч, машин нэвтрүүлэх татвараас зайлсхийхийг завдсан ч ийнхүү саатуулагдсан байна. Улмаар тэдний эсрэг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 291 дүгээр зүйл ангийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйлд албан тушаалтанд авлига өгөх хэргийг тусгасан байдаг бөгөөд гэм буруутай нь нотлогдвол өндөр торгууль, хоёр хүртэлх жилийн хорих ял ч оноодог аж.