О.Алтангэрэл: Р.Чингис генералыг шалгаж байна

1-р сарын 22, 2025 - 17:15
10 өдрийн өмнө
 0  45
О.Алтангэрэл: Р.Чингис генералыг шалгаж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав.

Энэ үеэр түүнээс Р.Чингис генералыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар лавлахад “Түүнийг шалгаж байгаа” гэв. 

Бригадын генерал Р.Чингисийг энэ сарын 8-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Түүнийг Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар 2021 онд энэ албан тушаалд томилсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-ны өдөр шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэрээ ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр, "Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлцлийг эсэргүүцсэн  жагсаал цуглааныг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа"  гэсэн билээ.

Харин Бригадын генерал Р.Чингис  "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр, ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн.Харин намайг ингэж төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр, амны зоргоор гүтгэж байгаа нь миний болон манай гэр бүлийн нэр хүндэд халдсан хэрээс хэтэрсэн ноцтой асуудал тул энэ тухайд хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно" гэдгээ мэдэгдсэн юм.

Share:
45

like

dislike

love

funny

angry

sad

wow