Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

3-р сарын 12, 2025 - 08:39
9 цагийн өмнө
 0  9
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Чингис хаан” үзэсгэлэнг 2025 оны 03 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах юм. Үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм. "Чингис хаан” үзэсгэлэн нь Прага хотноо албан ёсоор анх удаа гарч байгаа бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үе эхэллээ гэж эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.No description available.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow