Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар: Эх орондоо гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар "Л.Оюун-Эрдэнийн эхнэр, хүүхдүүдийнхээ хамтаар Английн Лондон хотод амьдардаг гэх мэдээллийг үгүйсгэж, өөрийн твиттер хуудастаа ийн бичжээ. Тэрбээр, "Л.Оюун-Эрдэнэ гэр бүлийн хамт эх орондоо ажиллаж, амьдарч байгаа. Лондонд үл хөдлөхтэй мэтээр зохион байгуулалттай тарааж, гүтгэж байгаа асуудлаар гомдол гаргана. Үндэсний баялагийн санд стратегийн ордуудын 34 хувийг авах ажлыг зогсоох, харлуулах далд санаархал байгааг анхаарна уу" хэмээсэн байна.






