Д.Трамп: Украин ОХУ-ынх болж магадгүй бас болохгүй ч байж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт “Fox News” суваг дээр цацагдсан ярилцлагад Украин ОХУ-ынх болж магадгүй гэжээ.
Тэр үргэлжлүүлэн ярихдаа “Украин тохиролцоонд хүрч магадгүй. Хүрэхгүй ч байж магадгүй. Тэд хэзээ нэгэн цагт ОХУ-ынх болж магадгүй бас болохгүй ч байж магадгүй. Бид энэ бүх мөнгийг Украинд өгсөн би үүнийг буцааж авахыг хүсэж байна” гэжээ. Мөн тэрбээр Украинаас 500 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын ховор элементийг авах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.Трамп Украинаас Вашингтон газрын ховор металл болон ашигт малтмалыг авах тохиролцоонд үндсэндээ хүрсэн гэсэн байна.






