Ч.Лодойсамбуу: МАН-ын зарим гишүүн ''Чамайг дэмжиж байна. Гэхдээ бид нар чинь, хэрчүүлээд л дуусна, ЗГ-ыг огцруулах санал гаргасан хүн шоронд орж дуусдаг'' гэж сүрдүүлж байна

2-р сарын 10, 2025 - 15:28
14 өдрийн өмнө
 0  109
Ч.Лодойсамбуу: МАН-ын зарим гишүүн ''Чамайг дэмжиж байна. Гэхдээ бид нар чинь, хэрчүүлээд л дуусна, ЗГ-ыг огцруулах санал гаргасан хүн шоронд орж дуусдаг'' гэж сүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа түүний саналд гарын үсгээ зурсан бөгөөд үргэлжлүүлэн 31-32 гишүүн зурвал албан ёсоор УИХ-д өргөн барина.


УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга, Э.Болормаа, М.Нарантуяа-Нара, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг энэ хэвээр нь үргэлжлүүлэхийг дэмжинэ гэв. Харин Ч.Лодойсамбууг дэмжиж У.Баярмаа, Ш.Баямбасүрэн нар гарын үсэг зурахаа мэдэгдээд байгаа. Тэгвэл  Засгийн газар огцруулахаар гарын үсэг зурах асуудалын эргэн тойронд ямар улс төр өрнөж буйг Ч.Лодойсамбуугаас тодруулахад " МАН-ын зарим гишүүн "Чамайг дэмжиж байна. Гэхдээ бид нар чинь "Хэрчүүлээд л дуусна шүү дээ. Жаахан ажиглая" гэж байна. Зарим нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан хүн шоронд орж дуусдаг зэргээр сүрдүүлж байна. Мөн 2028 онд чи хэнч биш, гэмт хэрэгтэн болно хүн нь байхад хэрэг нь олддог гэх зэргээр сүрдүүлсэн" гэлээ.


Share:
109

like

dislike

love

funny

angry

sad

wow