Х.Нямбаатар: Нүүрээ ил гаргаж үзэл бодлоо бичих хувь тавилгүй хүмүүс харлуулах үгүйсгэхээс өөр шидгүй, бахархах бүтээлгүй азгүй ч юм даа

Хотын дарга Х.Нямбаатарыг шүүмжилсэн иргэдийн хариуд тэрбээр
"Нүүрээ нуусан нөхдөө. Би нөхдийнхөө хамт Багануурын 50 мвт цахилгаан хураагуурт станцыг санаачлаад, мөнгийг дотоод зах зээлээс босгоод тендер шалгаруулалтаар шалгарсан компаниар 2 сар 15 хоногт ашиглалтад оруулснаараа бахархаж явдаг. Энэ өвөл таслалтгүй явж байгаагийн ихэнх ачааг энэ станц үүрсэн. Нүүрээ ил гаргаж үзэл бодлоо бичих хувь тавилгүй хүмүүс харлуулах үгүйсгэхээс өөр шидгүй, бахархах бүтээлгүй азгүй ч юм даа"
гэв.






