Э.Бат-Үүл: Нам ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй мунхаглаж буй коммунист Л.Гантөмөрийг намаас хөөх ёстой

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зураад байгаа билээ. Харин АН-ын дарга Л.Гантөмөр "Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ хэмээсэн. Тэвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл "Нам ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй мунхаглаж буй коммунист Л.Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ардчиллыг, Ардчилсан Намаар арга хэмжээ авхуулж, намыг маань шившиглэх гэж байна. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй" хэмээжээ.






