В.Путин Монголд маргааш ирнэ
Халх голын байлдааны 85 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.