Хонины ууц 300-600 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

2-р сарын 6, 2025 - 11:12
17 өдрийн өмнө
 0  22
Хонины ууц 300-600 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байна. Засгийн газраас энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд өчигдрөөс /2025.02.05/ эхлэн "Аса арена"-гийн гадна талбайд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Махны өргөтгөсөн худалдаанд 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, хонины гулууз махыг нэг килограмм нь 12.500 төгрөгөөр, үхрийн мах нэг килограмм нь 14.000 төгрөгөөр худалдаалж байна.

Харин Хүчит шонхор , Хархорин захуудад  хонины ууц 300-600 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Харин хэвийн боов нэг ширхэг нь 3800-7500 төгрөгийн үнэтэй байгаа бол ааруул кг нь 28 мянгаас 38 мянган төгрөгийн үнэтэй байна.

Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаар цагаан сар дөхөх тусам үнэн нь нэмэгдэг гэнэ. Эртхэн сар шинийхээ эдээ цагааг базаахгүй бол сайн  махнууд шилэгдээд үнэн нь өсөх хандлага ажиглагддаг байна.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow