Ховд аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрчээ

Ховд аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна.
Цас, зудтай зарим сумдад өвөлжилт хүндэрч, мал хорогдож эхэлжээ. Мөн өнөөдрийн байдлаар арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.






