Морьт эргүүл нийгмийн амгалан тайван байдлыг хангаж ажиллана
Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж эхэллээ. Морьт эргүүл ажиллаж эхэлснээр гудамж талбай, Туул голын ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурдаг юм байна.
Морьт эргүүл тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай аж.