АНУ-д суух дэд консулаар явах гэж буй С.Эрдэнэ ''Хандгайт'' дахь өөрийн харшдаа үдэлтийн үдэшлэг нижгэр хийжээ

АН-ын дарга асан С.Эрдэнэ Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдсон. Харин С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдсон явдалд олон хүн тийм ч таатай хандахгүй байгаа. Тэр бүү хэл С.Эрдэнийг дэд консулаар томилогдсон явдлыг Чикагод амьдарч буй манай зарим иргэд эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх албан бус мэдээлэл ч гарсан. С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотыг хараахан зориогүй байгаа юм. Тэрбээр энэ сарын 01-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр "Хандгайт"-д байрлах өөрийн эдлэн газартаа хүлээн авч "bye party" буюу үдэлтийг нижгэр хийжээ. Хүлээн авалтад ирсэн зочид дунд олны танилаас авахуулаад АН-ын нөхдүүд түүний ойрын хүрээллийн хүмүүс ирсэн байна. Нэг хэсэг зочидоо өөрийн "Их гэртээ" хүлээж авсан бол нөгөө хэсгийг нь өөрийн шилтгээндээ хүлээн авчээ. Амралтын өдрийн хүлээн авалт тул зочид амралтын хувцастай ирсэн гэнэ.






