Хаврын морин уралдааныг эсэргүүцэж, 300 гаруй хүн гарын үсэг зуржээ

2-р сарын 3, 2025 - 07:44
21 өдрийн өмнө
 0  22
Хаврын морин уралдааныг эсэргүүцэж,  300 гаруй хүн  гарын үсэг зуржээ

 "Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг шаардсан өргөдөл"-ийг иргэний нийгмийн байгууллагууд  Uih.mn талбарт санаачилсан байна. Өргөдөлд одоогоор 280 хүн дэмжиж гарын үсэг зуржээ. Өргөдөлд нэгдэх холбоос https://www.uih.mn/petition/view/183 Өргөдөлд "Зуны дэлгэр цагт хүүхдээр хурдан морь унуулах нь хэвээр бөгөөд гагцхүү өвөл, хаврын улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хамгаалахын төлөө хийж буй үйлдэл гэдгийг та бүхнийг ойлгож, дэмжинэ гэж найдаж байна хэмээжээ.

 Сануулбал, Засгийн газраас хаврын морин уралдааныг хориглосон  Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдаан зохион байгуулах эрхийг орон нутаг руу шилжүүлсэн нь нийгэмд багагүй  бухимдал үүсэн юм. Учир нь энэ нь хүүхдүүдийн эрх, эрүүл мэнд, амь настай холбоотой учир ийн олны анхаарлын төвд байсан билээ. 

Засгийн газрын шийдвэрээр бол  гуравдугаар сарын 1-нээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргах бөгөөд 12-оос дээш насны хүүхдээр унуулна хэмээн мэдээлсэн юм.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow