Б.Пүрэвдорж: Өнөөдрийн бүх хулгай МАН-ын цагаан байр руу очно шүү

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Бүх зам Ром ордог гэдэг шиг өнөөдрийн гарч байгаа бүх хулгай МАН-ын цагаан байр руу очно. Нүүрсний хулгайн 40 их наяд нь үнэн шүү дээ. Нүүрсний хулгай чинь тээврийн хулгай байхгүй юу. 3 сая төгрөгөөр тээвэр хийж байсныг 120 сая төгрөг болгосон. 29 км газарт хулгай хийгдсэн. 20 тэрбумын авлигын асуудлыг 20 сая төгрөгөөр торгож байна. Хэн итгэх вэ дээ. Шүүх үнэн зөвийг шийдэх ёстой болохоос хурдан шийдэх ёстой биш шүү. Хугацаанаас болж хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй" гэв






