Сошиалд бичсэн шүүмжлэл шоронд орох үндэслэл болдог боллоо
Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт өнөөдөр Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир болон Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн нар мэдээлэл хийлээ.
АЗХЕ Б.Ган-Очир "Бид энэ улаан туузыг бид бүгдээрээ Монгол орон үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна гэсэн утгыг агуулж наасан. Гол хэлэх гэж байгаа санаа маань Ардчилсан залуучуудын холбооноос өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцэд Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалтыг өгсөн. Үндсэн хууль зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн язгуур эрх ашиг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх маань нээлттэй байх ёстой. Гэтэл сошиалд бичсэн шүүмжлэл шоронд орох үндэслэл болж эхэллээ. Сошиалд үгээ хэлсэн, лайв хийсэн сэтгүүлч шоронд орох шалтгаан болж хувирлаа. Эцэстээ эрх баригчдыг шүүмжилбэл шоронд ордог, долоовол доллар авдаг нийгмийг бий болгоод байна.
Тийм учраас Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалт бол Үндсэн хууль зөрчиж байгаа. Олон улсын хүний эрхийг байгууллагаас Монголд энэ заалттай холбоотойгоор зөвлөсөн байгаа. Зөвлөгөө нь юу бэ гэвэл бусдыг доромжилсон, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан заалтаа Захиргааны хуульдаа эргүүлж оруулаач, иргэнийхээ журмаар шийдээч ээ. Эрүүгийн хуульдаа зааснаас болоод танай иргэд эрх чөлөөгүй болж эхэлсэн. Сэтгүүлч нар эрх чөлөөгүй болсон. Улс төрийн намын сөрөг хүчин эрх чөлөөгүй болсон. Гар утастай интернэтэд ордог хүн бүр эрх чөлөөгүй болж эхэлсэн.
Хүссэн цагтаа тэр хүмүүсийг ачна, тамлана, шоронд хорино,байцаана гэсэн ийм үндэслэл болно гэж олон улс даяар үзэж байна. Тиймээс ийм айдсаар ийм нийгмийг үүсгэлээ гэж олон улс даяар үзээд байна. Ийм учраас дээрх заалтыг өөрчлөх шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлж байна" гэв.