Сонсгол хийгээд шууд маргааш нь утаа арилахгүй

2-р сарын 3, 2025 - 08:08
20 өдрийн өмнө
 0  7
Сонсгол хийгээд шууд маргааш нь утаа арилахгүй

Иргэдийн санаачилгаар утааны асуудлаар нээлттэй сонсгол 2025.02.03-04 буюу өнөөдөр болно. Хоёрхон хоногт бүх асуудал, шийдэл гаргалгааг хэлэлцэж дуусахгүй учир түүнийг урьтаж гурван удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болсон. Гурван хэлэлцүүлгийн тухайд:

  • Агаарын бохирдол- хүн амын эрүүл мэнд,
  • Утааны асуудал- стандарт, хяналт,
  • Утааны асуудал- эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага сэдвийн хүрээнд хийсэн билээ.

Гурав дахь удаагийн агаарын бохирдлын асуудлаарх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар даргалсан. Тэрбээр, утааны асуудлыг цогцоор шийдэхийн тулд бид асуудлаа хэлэлцэх хэрэгтэй. Тэгж байж үр дүнд хүрнэ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд утааг ярьсан. Ярьсан цаг хугацаанд жилээс жилд утааны хоруу чанар нэмэгдсэн. Одоо асуудал гамшгийн хэмжээнд тулаад байна. Агаарын бохирдлыг бууруулах хяналтын ерөнхий сонсголыг ирэх сарын эхэнд хийж, шаардлагатай тохиолдолд түр хороо байгуулж ажиллана. Сонсгол хийгээд шууд маргааш нь утаа арилахгүй. Гол нь иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч шийдлүүдийг эрэлхийлэх. Тиймээс биднийг маш том зорилго, сорилт хүлээж байна.

Share:
7

like

dislike

love

funny

angry

sad

wow