''Powerbank''-аас болж ''Air Busan'' компанийн онгоцонд гал гарсан байж болзошгүй
"Гимхэ" олон улсын нисэх онгоцны буудалд Мягмар гаригийн /2025.01.28/ орой "Air Busan" компанийн онгоц шатсан. Онгоцонд байсан 176 хүнийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн ч долоон хүн гэмтэж, бэртсэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл онгоцонд явсан эгэн зорчигч "Airbus A321" онгоцны арын хэсгийн тээшний тавиураас шажигнах чимээ гарч эхлээд удалгүй утаа гарсан хэмээсэн байна. Мөрдөн байцаалтын явцад зөөврийн цахилгаан банк буюу "powerbank"-аас болж гал гарсан байж болзошгүй байдал үүсээд байгаа аж.
Өмнөд Солонгосын Тээврийн яамны харьяа Нисэх, төмөр замын ослыг мөрдөн шалгах зөвлөлийн удирдлагууд Пүрэв гаригт цагдаа, гал унтраах алба, Шүүхийн шинжилгээний үндэсний албаныхантай уулзаж, хамтарсан шалгалт хийж эхэлсэн байна.