“Гэрэгэ тауэр”, “Херо”-гийн Б.Баатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурвалсан хоршил улс төрд яваа гэнэ

1-р сарын 31, 2025 - 14:00
3 цагийн өмнө
 0  40
“Гэрэгэ тауэр”, “Херо”-гийн Б.Баатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурвалсан хоршил улс төрд яваа гэнэ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин  “Засгийн газрыг Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирдаж, улс төрийн томилгооноос эхлээд хэнийг харлуулах уу, хэн рүү дайрах уу гэдэг кино зохиолуудыг бичиж байна” гэж мэдэгдсэн. Үүнийг харсан  УИХ-ын гишүүн Ө.Шижир  цахим хуудсаараа дамжуулан  “Дуурийн театрын цэцэрлэгт хүрээлэнд баригдсан Централ товер, хүүхдийн паркын газарт баригдсан Шангри-Лагаас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авхуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо тэндээс хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улстөрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ. Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй байгаа юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх….” хэмээсэн байв.


УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ө.Шижир нарын яриан дундаас бид  “Гэрэгэ тауэр” , “Централ тауэр” гэсэн хоёр тауэр байдаг. “Гэрэгэ тауэр” нь одоо нөлөөтэй байгаа юм байна гэдгийг олж мэдэв. Тэдний яриаг жаахан лавшруулаад харвал   “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхарт “Херо”-гийн Б.Баатар оффислож, их ажил амжуулдаг бололтой юм. “Херо”-гийн Б.Баатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах. “Херо”-гийн Б.Баатарын ард  УИХ-ын гишүүн Х.Баттулга бий гэдгийг мэдэх хүмүүс захаасаа авахуулаад бий. Хоёр гишүүний ярианаас бид “Гэрэгэ тауэр”- нөлөөтэй байгааг, “Херо”-гийн Б.Баатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурвалсан хоршил улс төрд явааг мэдэж авлаа. 


 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Засгийн газрын гишүүн, дэд сайд, агентлагын дарга, төрийн өмчийн компаний захирал, орлогч захирлуудын томилгоо гээд Монгол төрд хэн ажиллах ажиллахгүйг кино найруулагчид ярьдаг, зуучилдаг, мэддэг болоод удаж байна даа. Ямар ч юманд хэмжээ хязгаар гэж бий" хэмээж байсан нь ч учиртай байж. 

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow