П. Энхмөнх: УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал таныг хурдан морины жүчээндээ урьж, бодит газар дээр нь мэтгэлцмээр байна

1-р сарын 28, 2025 - 09:03
3 өдрийн өмнө
 0  55
П. Энхмөнх:  УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал таныг хурдан морины жүчээндээ урьж, бодит газар дээр нь мэтгэлцмээр байна

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Сонгуулийн болон сонгуулийн бус үед хаврын морин уралдааны асуудлыг сөхөж гаргаж ирж, үйл явдал өрнүүлдэг. Сонгуулийн өмнө орон нутгаар явж байхад тухайн аймагтаа нэр нөлөө бүхий уяач нар улстөрчдөд хамгийн түрүүн хэлдэг зүйл нь "Хэрэв та орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ" гэдэг байдлаар нөлөөлдөг юм билээ. Өөрийнхөө нүдээр харж, чихээр сонссон. Ийм улстөрийн нөлөө асар хүчтэй явагддаг юм байна.Өнгөрсөн жилийн сар шинийн баяраар манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уяач нартай цуг нэвтрүүлэгт оролцсоныг та бүхэн санаж байгаа байх. Мэдээж өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготой нэвтрүүлэг байсан. Тэр үеэр хаврын морин уралдааны сэдэв дахин сөхөгдөж байсныг санаж байна. Эсэргүүцсэн хүмүүсийг үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг мессежүүдийг хүчтэй түгээж байна" хэмээн өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үедээ хэлсэн юм. 

  Тэгвэл  Монгол Улсын Тод Манлай уяач ММСУХ Дэд Ерөнхийлөгч Шавь овогт Пунцагбалжирын Энхмөнх "Хүндэт гишүүн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал  таныг өөрийнхөө хурдан морины жүчээн дээрээ урьж байна аа. Танд Монголын их өв соёл болох хурдан морь уях хурдан морины уралдаанч хүүхдүүдийн талаар нэг өдөр сайхан үзүүлмээр байна аа. Түүхээ мэдэхгүй хүн сармагчин лугаа адил гэдэг шиг эрхэм гишүүн та Төрийнхөө сүлдэнд залсан Монгол адуугаа уяж байгаа залуучуудтайгаа нэг өдөр хүрч ирж сууж танилцана уу. Тэгээд тантай миний лайваар олон нийтэд зөв бодлоо түгээмээр байна. Мөн зөв зүйтэй яг бодит газар дээр нь мэтгэлцмээр байна аа" хэмээжээ. 

Share:
55

like

dislike

love

funny

angry

sad

wow